Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

  • 2013 онд байгуулагдсан
  • 98183086
  • gorkhiterelj@mpa.gov.mn
  • Улаанбаатар, Налайх дүүрэг. 1-р хороо. Туулын гүүр

Ерөнхий танилцуулга

Горхи-Тэрэлжийн БЦГ нь Улаанбаатар хотоос зүүн тийш 60 километрт  оршдог. Уул, хад, цохио, гол мөрөн хосолсон үзэсгэлэнт сайхан энэ нутгийг унаган төрхөөр нь хамгаалах, зохион байгуулалттай аялал жуулчлал хөгжүүлэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглаж, хамгаалах зорилгоор УИХ-ын 1993 оны 83-р тогтоол, Засгийн газрын 1994 оны 9-р тогтоолоор Горхи-Тэрэлжийн БЦГ-ыг байгуулж, улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд авчээ.

Энэ бүсэд газрын нөөц даацад суурилсан хамгаалалт болон аялал жуучлалын бодлого шинээр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн тул хамгаалалтын захиргааг бие даалган байгуулах шаардлага урган гарсан. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааг Монгол улсын Засгийн газрын 2013 оны 259–р тогтоол, БОНХ-ийн сайдын 2013 оны А-213 тоот тушаалаар бие даасан удирдлагын бүтэцтэйгээр байгуулсан.