Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйл, "Журам батлах тухай" Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр газар ашиглах зөвшөөрөл олгосноос хойш 90 хоногийн дотор газар ашиглах тухай гэрээ байгуулах хүсэлтээ хамгаалалтын захиргаанд гаргах үүрэгтэй.

Газар ашиглах тухай гэрээ байгуулах хүсэлт гаргахад бүрдүүлэх материал:

1. Гэрээ байгуулах хүсэлт

2. Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагаас олгосон газар ашиглах гэрчилгээ хуулбар

3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлт

4. Тухай газарт хэрэгжүүлэх төсөл

5. Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээ болон захирлын иргэний үнэмлэхний хуулбар

6. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар

7. Кадастрын зураг

Газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт гаргахад бүрдүүлэх материал:

1. Гэрээ дүгнүүлж санал авах тухай хүсэлт

2. Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагаас олгосон газар ашиглах гэрчилгээний хуулбар

3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, байгаль хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт

4. Өмнөх газар ашиглах гэрээний дагуу хийсэн ажлын тайлан

5. Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээ болон захирлын иргэний үнэмлэхний хуулбар

6. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар

7. Кадастрын зураг

</