БОАЖЯамны АНУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Үндэсний паркийн захиргааны газрын дарга Том Медема, Монгол дах АНУ-ын Элчин сайдын яамны Байгаль орчин хариуцсан ажилтан Вонжин Вү болон БОАЖЯамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны дарга Б.Ерөөлт бусад төлөөлөгчид Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт газар ажиллалаа. 

Айлчлалын үеэр НУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Үндэсний парк, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын үйл ажиллагааг  танилцуулан, АНУ-ын Үндэсний паркийн төлөөлөгчид арга, туршилгаасаа хуваалцаж, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын  аялал жуулчлалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцлоо.