Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчид  болон Нийслэлийн ногоон бүсийн байгаль  хамгаалагчдыг чадавхжуулах 1 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалт нь байгаль хамгаалагчдын ажлын үндсэн чиг үүрэгт заагдсан байдаг амьтан, тэдгээрийг тоолох, дүн шинжилгээ хийх арга зүй, хууль бус ан агнуур болон ой, ургамлын нөөц ашиглалтын талаар шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангах үндсэн зорилготой явагдсан бөгөөд нийт 34 байгаль хамгаалагч хамрагдлаа.