2017 оны 05 сарын 29
Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Туул голын сав газрын хамгаалалтын захиргаатай хамтран "Байгаль орчны хуулиудын хэрэгжилт, Туул голын бохирдлыг бууруулахад аялал жуулчлалын байгууллагуудын оролцоо" сэдэвт уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтаар аялал жуулчлал хөгжүүлэх, хөрсний бохирдлыг бууруулах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлэх гэж буй бодлого арга хэмжээ, "Тусгай хамгаалалттай газар нутаг дах эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага" MNS 6426-2013 стандарт, Тусгай хамгаалалттай газар нутаг дах ариун цэврийн байгууламж, хөрсний бохирдлыг бууруулах талаар ярилцлага хийлээ. . Нийтдээ 60 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ