Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.9-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох ажлыг олон нийтэд ил тод, нээлттэй чирэгдэлгүй зохион байгуулж ажиллах” зорилтын хүрээнд Тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санг шинэчлэн бүрдүүлэхтэй холбоотойгоор 2018 оны 01-р сарын 06-наас 2018 оны 01-р сарын 31-ний өдрүүдэд тооцоо нийлж, бүртгэлжүүлсэн.

Энэ хугацаанд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй  ГорхиТэрэлжийн БЦГд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 2018 оны 02-р сарын 12-ны өдрийг хүртэл холбогдох хамгаалалтын захиргаад дээр очин, шинэчилсэн бүртгэлдээ хамрагдана уу.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

1. Газар ашиглах эрхийн гэрчилгээ, хавсралтын хамт;
2. Газар ашиглах эрхийн гурвалсан гэрээ;
3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ;
4. Батлагдсан эскиз зураг;
5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
6. Газрын төлбөр төлсөн тухай баримт;
7. Холбогдох бусад баримт бичиг.

Хаяг: Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа

УБ хот, Налайх дүүрэг, 6-р хороо, Туулын гүүр

Утас: 96666612, 99664434, 91119568

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now