2018 оны 03 сарын 03
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сар бүр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх сургалтын хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Газрын тухай багц хууль, Байгаль орчны багц хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан норм, дүрэм, стандарт, журмын хэрэгжилтийг хангуулан ажиллахад анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилготой 6 багц цагийн
сэдэвтэй сургалтад Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч, мэргэжилтэн нар хамрагдлаа.
Сургалтыг Байгаль орчин , газар геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Энхчимэг, Байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Отгонцэнгэл нар орлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ