Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдыг байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд уриалан дуудаж, цаашлаад өрх бүрт эх дэлхийгээ хайрлах, хамгаалах үйлсийг түгээн, таниулах зорилготойгоор “Ногоон паспорт” санаачилгыг эхлүүлсэн билээ.

“Ногоон паспорт” санаачилгын хүрээнд БОАЖЯ, тус яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын экоклубуудын сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эх орон унаган байгалиа хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцуулах, нэг санал санаачлагын дор нэгтгэх зорилгоор "Эко клубуудын чуулга" уулзалтыг 2018 оны 03 дугаар сарын 18-нд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулсан ба тус чуулга уулзалтад Горхи-Тэрэлжийн БЦГ-ын Тэрэлжийн багачууд эко клуб амжилттай оролцож өнгөрүүллээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now