Байгаль орчин аялал жуулчлалын яамны ТХНУГ-ын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд аялал жуулчлалын гол бүс нутаг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад аялал жуулчлалын байгууллагуудын оролцоог хангах, төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагаас 2018 онд баримтлах бодлого, чиглэлийг танилцуулах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2018 оны 04-р сарын 20 өдөр зохион байгуулагдах "Аялал жуулчлалын бүс нутаг дах тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь " сэдэвт уулзалт, ярилцлагад урьж байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now