Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Улаанбаатар хотын Налайх дүүргийн засаг даргын тамгын газартай хамтран “Аялал жуулчлалын бүс нутаг дах тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт газарт зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд 147 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, БОАЖЯ-ны ТХНУГ, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, Налайх дүүргийн ЗДТГ, Нийслэлийн МХГ, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс тус тус оролцлоо. Уг зөвлөгөөнөөр ТХГН-ийн талаар төрөөс баримтлах бодлого, аялал жуулчлалын чиглэлээр нийслэл, дүүргээс баримталж буй бодлого, БЦГ-ын аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, ТХГН-т байгуулах ариун цэврийн байгууламжийн шийдлүүд, аялал жуулчлалын байгууллагуудын хууль тогтоомжийн хэрэгжилт цаашид анхаарах асуудлууд зэрэг сэдвүүдээр ярилцлаа. 


Энэхүү зөвлөгөөнөөр Горхи-Тэрэлжийн БЦГ-т зайлшгүй шаардлагатай байгаа аялал жуулчлалын баазуудын чиглэл заасан самбар, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын асуудлыг хөндөж цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now