Гүнжийн сүмыг Түшээт ханы ач хүү Довдондорж ноён өөрийн хатан болох Манжийн Энх Амгалан хааны охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан байдаг. Энх Амгалан хаан 1697 онд өөрийн зуравдугаар охиноо Довдондорж ноёнд хатан болгон өгсөн боловч тэрээр Монголд маш элэгтэй нэгэн байж, эцгийнхээ захиасыг биелүүлдэггүй байсан тул 1740 онд Манжийн албатуудад хорлогдсон гэж түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүнийг насан эцэслэхэд Довдондорж ноён Гүнжийн сүмийг босгож, шарилыг нь бунхалсан түүхтэй. Уг сүм бунханыг сүмчин 13 отгийг өөр өөр хошуудаас авчиран, хатуу ёс горимыг сахиулан харж хамгаалж ирсэн байдаг.  

     Уг сүмийн хэрэмний өндөр 2,5 метр, зузаан нь  0,3 метр, өргөн урт нь хааш хаашаа  70 метр тэг дөрвөлжин юм. Сүмийн өмнөх боржин чулуун мэлхий дээр байрлуулсан хөшөөний өндөр 2,54 метр, өргөн 0,82 метр, зузаан 0,22 метр ажээ.

     Гүнжийн сүмд 1949 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэдэн гишүүн гүнжийн булш, хөшөөний орчим зэрэг хэд хэдэн газар малталт хийж газар дор байсан шарилын байшинг олжээ. Малталтаас цагаан зандан авс, чулуун хайрцаг, мод, торго зэрэг зүйлс гарсан байна.

     Гүнжийн сүм нь 18-р зууны үеийн Монголын уран барилгын дурсгал төдийгүй урлаг, эд хэрэглэгдэхүүний чухал дурсгал болно.

     Энэ дурсгалыг 1971 онд БНМАУ-ын СНЗ-ийн 420-р тогтоолоор улсын хамгаалалтанд авчээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now