Зуун модны тулалдаанд Зүүнгар (Ойрд Монгол)-ын Галданбошигт хаан Манжид ихээхэн хохирол учруулсан боловч хүч тэнцвэргүй тулалдаанд ихээхэн хохирол амсан бүслэлтээс гаран зугтаж, Мэлхий хадны орчим үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр саатжээ. Дайснууд араас нь хөөн дайрахаас болгоомжлон баруун тийш зугтах бэлтгэлээ базааж, авч явсан тэмээ мөнгөө Мэлхий хадны орой дээр гаран хавцал руу хийж орхиод явах болоход Манжаас өгсөн хатан нь алт, мөнгөндөө хоргодоод явахгүй болохоор мөнгөн дээрээс хийж орхиод баруун тийш явжээ. Үүнээс хойш мэлхий хадыг Иххааны мөнгийг хадгалж байгаа хэмээн хүндэтгэж “Мөнгөт цохио, Мөнгөт хад” гэж нэрлэдэг байжээ. Иххааны мөнгө эрдэнэсийг агуулсан Мөнгөт цохиог үеэс үед хүндэтгэн тахиж,

идээнийхээ дээжийг өргөн, хишиг буянаа өгөхийг даатгаж, хурайлж баяжих, мөнгөжихийн даллагатай хэмээн дээдэлж ирсэн гэж хөгшид ярьдаг юм. Их хааны үлдээсэн мөнгийг авах гэж олон удаа оролдоод дийлээгүй гэдэг. Өвөл үхэр алаад нойтон гуяыг сураар оосорлоод хавцлын ёроолд буй мөнгөн дээр тавиад дээш татахад мөнгө гуянд наалдан хавцлын аман дээр ирээд цаг нь болоогүй, цалин цагаан мөнгө таных биш хэмээн дан дунхийн доош уначихдаг байжээ. Их хааны мөнгө одоо ч хадгалагдсаар байгаа, түүнийг авах гэсэн оролдлого бүхэн бүтэлгүйтдэг байсан хэмээн домоглон ярилцдаг юм.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now