БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилт эерэгээр нөлөөлөх бодлогын хүрээнд байгаль хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангах, ёс заншлаа дээдлэх багц ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын нэг хэсэг нь өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх юм. Энэхүү бодлогын хүрээнд Горхи-Тэрэлжийн байгаль цогцолборт газрын харьяа Тэрэлжийн багачууд эко клубийн 25 гишүүн хүүхдэд "Ус чандмань эрдэнэ" сэдвийн дагуу хичээл зааж, нэгдсэн өмсгөл болох малгай, подволк, энгэрийн тэмдэгтийг гардуулан өглөө.


Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now