2018 оны 06 сарын 06
Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг үндэслэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэг, Монгол улсын Засгийн газрын 1995 оны 169-р тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан “Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын нийтлэг горим”-ын 2 дугаар зүйлийн 2.6, 2.9 дэх заалт, БОАЖ-ын сайдын “хууль бус зөвшөөрөлгүй баригдсан хашаа, барилга, байгууламжийг буулгах тухай” 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/37 тоот тушаал, нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын “газар албадан чөлөөлүүлэх ажлын хэсэг байгуулах тухай” 2018 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн А/188 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зөвшөөрөлгүй барьсан хашаа, гэр, байгууламжуудыг 2018.06.04 өдрөөс буулгах ажлыг эхлүүлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ