Ойрын өдрүүдэд бороо хур ихтэй голын ус үерлэсэн байгаа тул иргэд та бүхэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт амарч зугаалах үедээ байнгийн сонор сэрэмжтэй явна уу
- Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
- Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах