Pathfinder 2018

2018 оны 08 сарын 02

Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар шилдэг санаачилга, шийдлийг тодруулах олон улсын шагнал – Pathfinder 2018 оны шагнал

1. Тэргүүн байр (хувь хүн болон байгууллага) : US$ 10,000
2. Дэд байр (хувь хүн болон байгууллага) : US$ 2,000
3. Тусгай шагнал (Гурав хүртэл хувь хүн буюу байгууллагыг шалгаруулна): тус бүр US$ 1,000 

Материал хүлээн авах сүүлийн хугацаа : 2018 оны 8-р сарын 15-ны өдөр. Уралдаант шагналын тухай мэдээллийг Монголын иргэд, нөхөрлөл, байгууллагуудад дамжуулан түгээнэ үү.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын байгаль хамгаалах Нийгэмлэг (IUCN), Дэлхийн тусгай хамгаалалттай бүс нутгийн Комисс (WCPA), түүнчлэн WildArk хөдөлгөөн нэгдэн Pathfinder 2018 шилдгийг тодруулах шагналт уралдааныг анх удаа зарлаж байна.

Энэхүү Pathfinder шагнал нь дэлхийн улс орнуудын тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах талаар тодорхой санхүүжилт, хөрөнгө нөөцийг нэмэгдүүлэх талаар шинэлэг санаачилгыг өрнүүлэх, шилдэг шийдэл нэвтрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй хувь хүн, байгууллага, хамт олон, бүлэг нөхөрлөлүүдийг тодруулж үйл ажиллагааг нь дэмжих зорилготой юм.

Дэлхий дахинд тусгай хамгаалалттай газар нутагт оруулж буй санхүүжилт, хөрөнгө нөөц хангалтгүй байдгаас байгаль хамгаалах үйл ажиллагаа болон тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг үр нөлөөтэй байлгах үйл явцад саад бэрхшээл тулгардаг.

Судалгааны дүнгээс үзэхэд дэлхий дахинд тусгай хамгаалалттай газар нутагт зарцуулах үйл ажиллагааны санхүүжилт жилд 30-35 тэр бум ам.доллар байнгын дутагдалтай байна. Тэгсэн хэдий ч тусгай хамгаалалттай газар нутгаас 1-ийг 50 дахин өсгөсөнтэй тэнцэхүйц эдийн засгийн орлого орж үүн дээр нэмээд олон төрлийн эдийн засгийн бус үр ашгийг авч байдаг билээ.

Тиймээс тусгай хамгаалалттай газар нутгийг санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага, шийдлүүдийг олж илрүүлэн түгээн дэлгэрүүлэх нь чухал байгаа юм. Дэлхийн олон улс оронд аль хэдийнээ хэрэгжүүлж эхэлсэн ч өргөн хүрээнд мэдэгдээгүй байгаа олон жишээ туршлага байх боломжтой.

Тэдгээрийг тодруулж шалгаруулах зорилготой Pathfinder уралдаант шагналд тодорхойлолт гаргахад дараах нөхцлийг бүрдүүлсэн байх шаардлагатай:

 ТХГН-ийн тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэхэд гарсан амжилт дэвшил: нэг болон түүнээс дээш тусгай хамгаалалттай газар нутагт шинэ арга барилаар тогтвортой санхүүжилтийг бий болгосон байх
 ТХГН-ийн тэргүүн чиглэлүүдийг тогтвортой дэмжих хөрөнгө, орлогын эх үүсвэрийг шинээр болон нэмэлтээр 
бий болгосон, 
 Санхүүжилт, хөрөнгийг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан байх: тусгай хамгаалалтын газар нутагт ордог орлогын эх үүсвэр, санхүүжилтийг онцгой их хэмжээгээр нэмэгдүүлсэн байх

 Санхүүжилт/Хөрөнгө нөөцийг бүрдүүлсэн түншлэл, хамтын ажиллагааны амжилт, үр дүн: Шинээр санхүүжилт, хөрөнгө нөөцийг бүрдүүлэхийн төлөө хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын шинэлэг хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгосон

 Шинэ технологийг нэвтрүүлсэн : тусгай хамгаалалттай газар нутагт санхүүжилт, бусад хөрөнгө нөөцийг бүрдүүлэх ажлыг идэвхжүүлэх, зохицуулах шинэлэг арга барил, арга замыг нэвтрүүлсэн

 Хөрөнгө оруулалтын менежмент, зохицуулалт: шинэлэг үр бүтээлд хүрэх хөрөнгө оруулалтыг татах, оруулах удирдлага менежментийн шинэ арга барил нэвтрүүлсэн

2018 оны шагнал нь дээр дурдсан төрөл бүрийн хүрээний дагуу үнэлэн нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд доорх мөнгөн тэтгэлгийг олгох зорилготой юм.

1. Тэргүүн байр (хувь хүн болон байгууллага) : US$ 10,000
2. Дэд байр (хувь хүн болон байгууллага) : US$ 2,000
3. Тусгай шагнал (Гурав хүртэл хувь хүн буюу байгууллагыг шалгаруулна): тус бүр US$ 1,000

Түүнчлэн шалгарсан хувь байгууллагууд нэр бүхий өргөмжлөл, сурталчилгааг хийлгэж . 2018 оны 11-р сарын 17-29-ны хооронд Египетийн Шарм эл Шейх хотноо болох Биологийн олон янз байдлын тухай Конвенцийн Талуудын 14-р Бага Хурлын (COP 14) үеэр Шагнал гардуулах ёслолд уригдах болно.

Бүртгүүлэх, мэдээлэл оруулах линк: Submit your nomination now (өөрийгөө нэр дэвшүүлж болно! ) http://www.biodiversityfinance.net/pathfinder-award

1. Онлайнаар мэдээлэл, тодорхойлолтоо оруулах линк : https://www.surveymonkey.com/r/PathfinderAward

2. Дэвшүүлж буй шинэлэг шийдэл/санаачилгын бүрэн тайлбар мэдээллийг PANORAMA вэбсайтаар оруулна : https://panorama.solutions/en/solution/add

Материал хүлээх авах сүүлийн хугацаа : 2018 оны 8-р сарын 15-ны өдөр

Тодорхойлолт материал илгээх талаар илүү дэлгэрэнгүй мэдээлллийг авах болон брошуртай танилцах (Англи, Франц, Испани хэлээр ) : English, French, Spanish, И-мэйлl: pathfinderaward@undp.org

2018 оны уралдаант шагналын тухай мэдээллийг бусад Монголын иргэд, нөхөрлөл, байгууллагуудад дамжуулан түгээнэ үү.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now