ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

2018 оны 10 сарын 26

Хүүхэд багачуудын байгаль дэлхий, эх нутгаа хайрлах сэтгэлгээг олон нийтэд дэлгэн харуулах, хүүхдүүдийн байгаль хамгаалах идэвх санаачлагыг дээшлүүлэх, сэтгэн бодох чадварыг сайжруулах,  бүтээлч хандлагыг төлөвшүүлэх зорилоготой  Байгаль ээж-бидний гэр” сэдэвт газар зургийн уралдааныг зарлаж байна. 

            Хамрах хүрээ: Нийслэлийн улсын болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид

Зургийн хэмжээ: Уралдаанд ирэх бүтээлүүдийг А2 /42х60/ хэмжээтэй ватман цаасан дээр хэвтээ байдлаар зургийн аль ч техник арга хэрэглэн зурна.

Усан будаг, тосон харандаа, өнгийн харандаа, гуашь зэрэг гэсэн зориулалтын материалаар ашигласан байна.

Гараар хийсэн бүтээл:

Байгалийн материал ашиглан хийсэн, танин мэдэхүй болон сургалт, сурталчилгаанд ашиглах боломжтой   бүтээлүүд байна.

Бүтээл нь сэдэв болон, уралдааны зорилгод нийцсэн байна.

Бүтээлд хавсаргах мэдээлэл:

Оролцогчийн овог нэр, нас:

Сургуулийн нэр, анги, утасны дугаар, цахим хаяг:

Оролцогчийн овог нэр болон бусад мэдээллийг бүтээлийг гэмтээлгүйгээр ар талд нь бичих эсвэл цаасан дээр бичин байрлуулна.

Бусад мэдээлэлд бүтээлийн утга санааг тайлбарлан бичсэн байж болно.

Бүтээл  хүлээн авах:

Бүтээлүүд эх хувиараа байх бөгөөд дан ганц 1 хүний бүтээл байна.

Материалыг Тэрэлжийн байгачууд эко клубын багш хүлээн авна.

Хаяг: Налайх дүүрэг 1-р хороо.  Туулын гүүр. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа. Утас 98183085, 99865598

Шалгаруулалт :

Нийт ирүүлсэн бүтээлүүдийг хамгаалалтын захиргаанаас томилсон ажлын хэсэг /мэргэжлийн хүн оролцуулсан байна/ шалгаруулж гар зургийн болон гар бүтээлийн уралдаанд ангилал бүрд 2 бүтээл, гар бүтээлийн уралдаанд ангилал бүрд 2 бүтээл  шалгаруулна.  

Шалгаруулалтын хугацаа: 2018 оны 10 дугаар сарын 15  

 

Шагнал:

 1-р байр- Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

 2-р байр–Өргөмжлөл,  үнэ бүхий зүйл

 3-р байр–Өргөмжлөлүнэ бүхий зүйл

Бүтээлийг бүтээгчийн нэрийн хамтаар байгаль хамгаалах, экологийн боловсрол олгох арга хэмжээнд ашиглах бөгөөд орлого олох зорилгоор ашиглахгүй болохыг мэдэгдэж байна.

Ирсэн бүтээлийг буцаан өгөхгүйг анхаарна уу.       

Уралдааны талаар мэдээллийг www.Gorkhi-Terelj.mpa.gov.mn хаягнаас авч болно.

            Шалгарсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, цахим мэдээллийн хэрэгсэл, байгууллагын вэб сайт, албан ёсны хуудсаар болон хамгаалалтын захиргааны байр, мэдээллийн төвд ил байрлуулан олон нийтэд сурталчлана.

 

ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН

 ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

УТАС 98183086

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now