2018 оны 11 сарын 13
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилт эерэгээр нөлөөлөх бодлогын хүрээнд байгаль хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангах, ёс заншлаа дээдлэх багц ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын нэг хэсэг нь өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх юм. Энэхүү бодлогын хүрээнд хүүхэд багачуудын байгаль дэлхий, эх нутгаа хайрлах сэтгэлгээг олон нийтэд дэлгэн харуулах, хүүхдүүдийн байгаль хамгаалах идэвх санаачлагыг дээшлүүлэх, сэтгэн бодох чадварыг сайжруулах, бүтээлч хандлагыг төлөвшүүлэх зорилготой “ Байгаль ээж-бидний гэр” сэдэвт газар зургийн уралдааныг зарласан билээ.
Уг уралдаанд амжилттай оролцсон 1, 2, 3 дугаар байр эзэлсэн хүүхдүүдэд өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө.
Уралдаанд өөрийн бүтээлээ явуулсан нийт сурагчиддаа сурлага хөдөлмөрийн амжилт хүсье.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ