2019 оны 01 сарын 02
АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
ГОРХИ ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ОРЧУУЛАГЧ - ТУСЛАХ МЭРГЭЖИЛТЭН
Үргэлжлэх хугацаа: 2019 оны 2-р сарын 1 - 2020 оны 11-р сарын 30
Гол үүрэг хариуцлага
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) -ийн Хөгжлийн Зөвлөхөд Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар (ГТБЦГ)-ын Хамгаалалтын Захиргаатай тогтвортой аялал жуулчлал ба тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, чадавхи бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэхэд тусалж ажиллана.
Хийх ажлууд:
Шаардагдах боловсрол, ажлын туршлага, өрсөлдөх чадвар
Боловсрол, ажлын туршалага:
- Холбогдох чиглэлээр ажиллаж байсан доод тал нь 1 жилийн ажлын туршлагатай байх
- Аялал жуулчлалын менежмент, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чиглэлээр
бакалавр эсвэл магистрийн зэрэгтэй бол давуу тал болно
- Олон улсын төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай бол давуу болно
- Англи хэлийг чөлөөтэй харилцаж, бичиг баримт хөтөлж явуулах чадвартай байх
Бусад шаардлагатай мэдлэг ба ур чадвар:
- Мэдээллийн технологи (имейл, интернет) болон компьютерийн хэрэглээний программууд
дээр ажиллах чадвартай байх
- Харилцааны өндөр соёлтой, бусадтай харилцах өндөр ур чадвартай байх
- Аливаа ажилд хичээнгүй, нухацтай ханддаг байх
- Ажлыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвараа хөгжүүлэх хүсэл сонирхолтой байх
- Ажлын шаардлагаар хөдөө орон нутаг руу аялал тогтмол хийх боломжтой байх
- Орон нутагт, хүнд хэцүү нөхцөлд томилолтоор ажиллах чадвартай байх
- Машин жолоодох үнэмлэхтэй байх.
Материал хүлээн авах хугацаа: Дээрх шаардлагыг хангасан хүмүүс холбогдох материалуудыг дугтуйнд хийж битүүмжлэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлэх /Улаанбаатар, Налайх дүүрэг. 1-р хороо. Туулын гүүр/ эсвэл monhoobr@yahoo.com и-мэйл хаяг руу материалаа “pdf” хувилбарт оруулан 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет, CV
- Цээж зураг 2 хувь
- Боловсролын түвшинг тодорхойлох бичиг баримт /диплом/-ын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
- Урьд ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Жолооны үнэмлэхний хуулбар
- Англи хэлний мэдлэгийн түвшин тогтоосон шалгалтын хуудас Материалыг /monhoobr@yahoo.com/ хаягаар хүлээн авна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ