2019 оны 02 сарын 16
Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
2019 оны 1-р сарын 31-ны байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувь цасан бүрхүүлтэй байна. 2019 оны 2 дугаар сарын урьдчилсан төлөвөөр 3,4-р сар олон жилийн дунджаас дулаан байх тул цастай газруудын цас 3 дугаар сарын эхний 10 хоногт хайлж дуусах магадлал өндөр байгааг цаг уур орчны шижилгээний газраас анхааруулж байна.Иймд ой хээрийн түймрийн эрсдэлийн бүсэд багтах Монгол орны хойд болон Дорнод хэсгээр байгалийн түймрийн аюултай түвшин идэвхжих, олон бүс нутгийг хамрах урьдчилсан төлөвтэй байна. Тиймээс нийт ард иргэдийг ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ