АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

2019 оны 03 сарын 27

ГОРХИ ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ

ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ОРЧУУЛАГЧ - ТУСЛАХ МЭРГЭЖИЛТЭН

 

Үргэлжлэх хугацаа: 2019 оны 5-р сарын 1 - 2020 оны 10-р сарын 31

 

Гол үүрэг хариуцлага

         Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) -ийн Хөгжлийн Зөвлөхөд  Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар (ГТБЦГ)-ын Хамгаалалтын Захиргаатай тогтвортой аялал жуулчлал ба тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, чадавхи бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэхэд тусалж ажиллана.

 

Хийх ажлууд:

  • Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) -ийн Хөгжлийн Зөвлөхөд ГТБЦГ-ын Хамгаалалтын Захиргаатай тогтвортой аялал жуулчлалыг хэрэгжүүлэх, нягт хамтын ажиллагааг хангахад туслах
  • Тогтвортой аялал жуулчлал/тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнүүдийг боловсруулахад туслах
  • Орчны бүсийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг боловсруулахад туслах
  • Тусгай хамгаалалттай газар нутагт аялж буй дотоодын жуулчдад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны стратегийг боловсруулахад туслах
  • Сургалт, хэлэлцүүлэг болон бусад үйл ажиллагаануудыг зохион байгуулах төсвийг тооцоолох
  • Хурал/хэлэлцүүлгүүдэд оролцож тэмдэглэл хөтөлж баталгаажуулах
  • Үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхэд туслах
  • Англи, монгол аман орчуулга хийх, шаардлагатай тохиолдолд өдөр бүр хийх
  • Англи, монгол хэл дээр тайлан, материалуудыг бичгээр орчуулах
  • Хөгжлийн Зөвлөхөөс өгсөн бусад шаардлагатай үүрэг даалгаврыг гүйцэтгэх.

 

Шаардагдах боловсрол, ажлын туршлага, өрсөлдөх чадвар 

Боловсрол, ажлын туршалага:

- Холбогдох чиглэлээр ажиллаж байсан доод тал нь 1 жилийн ажлын туршлагатай байх

- Аялал жуулчлалын менежмент, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чиглэлээр

  бакалавр эсвэл магистрийн зэрэгтэй байх

- Олон улсын төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан туршлагата бол давуу болно 

- Англи хэлийг чөлөөтэй харилцаж, бичиг баримт хөтөлж явуулах чадвартай байх

Бусад шаардлагатай мэдлэг ба ур чадвар:

- Мэдээллийн технологи (имейл, интернет) болон компьютерийн хэрэглээний программууд

  дээр ажиллах чадвартай байх

- Харилцааны өндөр соёлтой, бусадтай харилцах өндөр ур чадвартай байх

- Аливаа ажилд хичээнгүй, нухацтай ханддаг байх

- Ажлыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвараа хөгжүүлэх хүсэл сонирхолтой байх

- Ажлын шаардлагаар хөдөө орон нутаг руу аялал тогтмол хийх боломжтой байх

- Орон нутагт, хүнд хэцүү нөхцөлд томилолтоор ажиллах чадвартай байх

- Машин жолоодох үнэмлэхтэй байх   

         Материал хүлээн авах хугацаа: Дээрх шаардлагыг хангасан хүмүүс холбогдох материалуудыг дугтуйнд хийж битүүмжлэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлэх /Улаанбаатар, Налайх дүүрэг. 1-р хороо. Туулын гүүр/ эсвэл monhoobr@yahoo.com и-мэйл хаяг руу материалаа “pdf” хувилбарт оруулан 2019 оны 04-р дүгээр сарын 17-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал: 
- Төрийн албан хаагчийн анкет, CV 
- Цээж зураг 2 хувь 
- Боловсролын түвшинг тодорхойлох бичиг баримт /диплом/-ын хуулбар