Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг дарга нарт “Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж” ажиллахыг үүрэг болголоо.

Тодруулбал:

  • Хог хаягдлын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу төвлөрсөн цэгт хог хаягдлыг булшлахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 443 дугаар тушаалаар батлагдсан Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд  тавигдах ерөнхий шаардлагыг хангах, гүний усанд шүүрэлт үүсэхээс сэргийлж геонийлэг материалаар доторлох;
  • Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах санал санаачилга гаргах, зохион байгуулах үүрэг бүхий орон тооны бус иргэдийн бүлэг байгуулж ажиллуулах зэрэг Н.Цэрэнбат сайдын үүрэг даалгавар бүхий  албан бичгийг  21 аймаг, нийслэл  , дүүрэг, сум , баг, хороодын засаг дарга нарт хүргүүллээ.

Эдгээр албан даалгаврын хэрэгжилтийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны дотор Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлэх юм.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now