ТХГН-ын Удирдлагын газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд, Хан Хэнтийн ТХГНутаг болон Горхи Тэрэлжийн БЦГ-т "Хагийн Хар Нуур", "Бурхан Халдун", "Асралт Хайрхан" чиглэлийн хээрийн аялалын нэгдсэн маршрутыг боловсруулан танилцууллаа. 
Энэ ажлын хүрээнд тус бүс нутагт аялал зохион байгуулахад дагаж мөрдөх дүрэм, журмыг боловсруулж Тур Оператор байгууллагуудын саналыг авч тусгуулахаар боллоо.