9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан 22 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2019 оны 05 дүгээр сарын 02-ны өдрийн УИХ-аар хэлэлцүүлж, хуралдаанд оролцогчдын олонх буюу 67.4 хувиар тус тус дэмжсэн байна.

Эдгээр газрыг Улсын тусгай хамгаалалтад авснаар Цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 48.4 хувь, ойн сан бүхий газрын 39.3 хувийг хамгаалахаас гадна тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 19.8 хувьд хүрлээ.