Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг БОАЖЯ-наас боловсруулан УИХ-д өргөн барьсан. Тэгвэл хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хийж, гишүүдийн 63.6 хувийн саналаар баталлаа.

Уг хуулийн төсөлд усны бохирдол нэмэгдэх бүрт ус бохирдуулсны нөхөн төлбөр нэмэгдэх зарчмыг бий болгож, хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих асуудлыг маш тодорхой тусгасан юм. Мөн  ус бохирдуулсны төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг тухайн цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах гэх мэт өөрчлөлтийг тусгасан. Хуулийн төсөлд доод болон дээд төлбөрийн хязгаарыг зааж, Засгийн газар төлбөрийн хэмжээг уг хязгаарын хүрээнд тогтоохзохицуулалтыг ч тусгажээ.

Хууль хэрэгжиж эхлээд тодорхой хугацаа өнгөрсний дараа хаягдал усны бохирдлын хэмжээ буурч, үүнийг дагаад зөвхөн Туул гол гэхгүй бусад олон гол, нуур цэвэршиж, байгаль орчны доройтол бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now