2021 оны 09 сарын 29
Явган аяллын 2-р маршрут нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд байрладаг ба Чингис уулын хормойг тойрон эхлэх цэгээс дуусах цэг хүртэл нийт 11 км үргэлжлэх явган аяллын зам юм. Уулын орой дээрээс туул голын бэлчир, олон уулын даваа, хөндий, уулын хээр дэх элсэн манхан зэрэг үзэсгэлэнт сайхан байгалийг шимтэн харах боломжтой.
2-р маршрутын зам дагуу ажиглах боломжтой ургамлууд дурьдвал:
Өлчир шарилж, ишгэн шарилж, навтгар таван салаа, ширэг улалж, арзгар голгэсэр, орос царгас, азийн төлөгч өвс, ишгэн шарилж, том цэцэгт гэзгэнэ, бүхэл навчит багдай, намгийн шарилж, британи зоосон цэцэг, салаархаг сонгино, саман ерхөг, намгийн шарилж, дэрвээн хазааргана, нагиад түнгэ, Өлчир шарилж, одой хайлаас, эмийн багваахай, нангиад түнгэ, час улаан долоогоно, галуун гичгэнэ, намгийн дүндэггарав гэх мэт............
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ