ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАРТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АНХААРАЛД:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дугаар сарын 01-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/357 болон А/358 дугаар тушаалуудаар нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг эрхийг цуцалж, хүчингүй болгосон.

Иймд нэр бүхий 46 иргэн, хуулийн этгээд хуулийн дагуу газар ашиглах гэрчилгээ, гэрээг Горхи-Тэрэлжийн байгалын цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгч, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 38 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Газар ашиглах эрх дуусгавар болоход ашиглаж байсан газраа нөхөн сэргээх, засаж тохижуулан хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх” гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг мэдэгдэе.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now